“Суут хүн хэзээ ч байх ёстой газраа л байж чаддаг” гэх эртний мэргэн үг бий. Аугаа их ялалт, ялагдлыг хослуулсан байлдан дагуулагч Напалеон Бонапартыг Бриены цэргийн сургуульд хамт сурч байсан нөхөд нь “Чи бол Корсикийн өчүүхэн хүүхэд шүү дээ. Тэр бяцхан арлыг чинь Франц улс өөртөө нэгтгэн авсан юм” гэж элдэвлэн шоолдог байжээ. Хариуд нь тэрээр “Цаг нь ирэхээр би төрсөн нутагтаа аугаа Францыг нэгтгэх болно гэж шарлахаж байсан нь үнэн юм. Напалеон Францын хувьсгалын үед гарч иржээ. Европын эзэн хаадын өмнө өндийсөн Франц орон Корсик нутгийн бяцхан хүүгийн эрхшээлд бүрэн орсон аж.
Тэрээр 1769 онд энэ бяцхан аралд төржээ. Напалеон Францад цэргийн сургуульд суралцаж хувьсгалын үед Якобинчуудын клубын гишүүн байжээ. Тэр үзэл санаа нийлсэндээ биш алсыг харж, хувийн сонирхлоор нэгдсэн бололтой.
Напалеон 1793 онд Тулоны дэргэд анхны ялалтаа байгуулав. Чадварлаг дайралт хийн үймээн дэгдээгчид болон Тулоны Англичуудыг бут ниргэснийхээ төлөө тэрээр 24 насандаа генерал болсон юм.
Залуу жанжин зөвхөн дайны талбарт байлдан дагуулагч байсангүй. Дурлалын “салбар”-т ч сүр хүчтэй нэгэн байжээ.
Напалеон өөрөө ч тийм өндөргүй байсан болохоор тэр гол асуудал биш байлаа. Хамгийн гол нь залуу генералд хувьсгалын үеийн генералын эхнэртэй дэр нэгтгэх нь улс төрийн тавцанд цаашид хөгжин дэвших дардан зам болж байв. Жозефинагийн дэндүү хөнгөн хуумгай, ичгүүр сонжуургүй явдлууд хааны нэр хүндэд муугаар нөлөөлж эхэлжээ. Тэгээд ч удам залгах хүүхэд төрөөгүй тул тэд 1809 оны 12 дугаар сарын 16-нд салцгаасан байдаг.
Хатан хааны зөөлөн сэнтийгээ хэн ч зүгээр өгөхийг хүсэхгүй хойно хэсэг хэрүүл тэмцэл хийсний эцэст Жозефина хувь заяатайгаа эвлэрчээ. Гэвч Жозефина ёс төдий хатан хаан хэвээр байж, Мальмезоний үзэсгэлэнт ордонд заларч байгаад удалгүй 50 насандаа таалал төгсжээ. Хэдийгээр алдаа, оноотой ч Жозефина амьдралынхаа эцсийн мөч хүртэл Напалеоны суу билигт бишрэн алдар гавьяаг нь үнэн голоосоо бахдан хайрлаж чадсан цорын ганц эмэгтэй нь байсан гэж түүх шаштирт тэмдэглэгдэн үлджээ.
Напалеон Оросын их хааны гүнжийг хатан буулгахыг хүссэн боловч яахин зөвшөөрөх билээ. Европыг ч эрхэндээ оруулж чадах байсан түүний хүслийг Оросын хаан хэтэрхий даварсан явдал гэж үзжээ. 15 жил Напалеоны шадар хиа байж итгэлийг нь хүлээсэн Дюро генералаа эмс охидоор “ханган нийлүүлэх” эрхэм үүргийг ч хамт гүйцэтгэж иржээ. Дюрогийн ярьснаар Напалеоны ажлын өрөөний дэргэд бас нэг “ажлын” өөрөө байсан бөгөөд алдарт жанжинг албан ажлаа дуусах үед дараагийн “сеанс” байлдааны бэлэн байдалд байх ёстой байв.
Түүнтэй тодорхой хугацаанд “найдвартай түнш”-ээр ажилласан “алтан партнёр” нь Эльонара Дэннуэль, Дезире Клари, Полина Фуре, Грассини нар ажээ.
Ихэмсэг хатагтай нар өөрсдөө ч хаанд талтай байсан нь мэдээж. Нэгэнтээ Францын дур булаам жүжигчин авхайд Напалеон талтай хандсанд цаадах нь барьцаа лавшруулж “Эрхэм дээдэстэн та надад хөргөө дурсгаач” гэж хүсчээ. Гэвч тааралдаж учирсан бүхэндээ хөргөө дурсгах нь хирээс хэтэрсэн хишиг болох тул жүжигчин эмэгтэйд боломжгүй зүйл хүссэнийг ухаалагаар ойлгуулахаар хаантан түрүүвчнээсээ өөрийн хөрөг бүхий 20 франкийн алтан зоос гарган бэлэглэж амыг нь тагласан байдаг.
Эльонара Дэннуэль түүнд хүү төрүүлж, Леон гэж нэр хайрлажээ. Напалеон ч түүгээрээ бахархдаг байв. Напалеон янаг амрагийн асуудлаа чандлан нууцлахыг эрмэлздэг ч Жорж гэдэг хүүхэнтэй холбоотой асуудал түүнийг багагүй тэвдүүлжээ. Хаан хүн тэвддэг нь цаадах нь эрчүүлтэй төдийгүй ижил хүйстэнтэйгээ холбоотой зураг сэлт нь олонд баримтаар дэлгэгджээ.
Польш гаралтай Мария Валеская хааны сэтгэлийг эзэмдсэн нь үнэндээ улс орноо аврах гэсэн Польшчуудын “гарын бэлэг” байсан аж. Урин тачаангуй аалиараа Напалеоныг үнэнхүү дурлуулж чадсан цөөхөн бүсгүйн нэг нь Валеская байжээ. 1810 онд Напалеоны хоёр дахь хүүг Мария хатагтай төрүүлж өгснөөр түүнийг эр хүний хувьд үгүйсгэдэг олны дунд түгсэн дам яриаг тас цохиж чаджээ. Гэхдээ хууль ёсны угсаа залгамжлах удмын асуудал хүчтэй хөндөгдөж иржээ.
Ингээд Австрийн 18 настай эрх танхил гүнж Марий- Луйзаг түүнтэй суулгасан нь угтаа улс төрийн гэмээр гэрлэлт байв. Жилийн дараа Напалеоны залуу эхнэрээс хүүхэд гарахад тэрээр магнай хагартал баярлажээ. Напалеон 42 нас хүрээд эр хүнийхээ хувьд сул дорой нэгэн болсон бөгөөд түүнд дургүй даажигнасан нэгэн “эртхэн тоог нь гүйцээчихсэн юм” гэж дамшиглаж байсан гэдэг.
Орост довтолсон аян дайнд Францын хүн хүчний нөөцийг шавхахад хүрсэн аймшигт цохилт болов. Хэдийгээр энд тэнд ялалт байгуулан цэргийн их жанжин хэвээр байсан ч итгэлтэй нөхдүүд нь ч түүнд дайсагнан байр суурь нь ганхаж эхэлжээ. Тэрээр арга буюу 1814 оны дөрөвдүгээр сард хаан ширээнээсээ буусан юм. Напалеон унасан болохоор Европын гүрнүүд Венад хуралдан шинэ Европын газрын зургийг хэлэлцжээ. Напалеоныг Газрын дундад тэнгисийн Эльба хэмээх жижиг арал дээр цөлсөн байна. Эхнэр Мария-Луйза ч хүнд хэцүү энэ үед түүний алдар хүнд, алт мөнгөтэй нь хамт нүүрээ буруулжээ. Эльбагаас тэрээр оргож дайжин Парист эргэн ирж хэсэг хаан ширээндээ заларсан боловч дахин хоёр дахь удаагаа огцорсноор барахгүй Атлантын далайн өмнөд хэсэгт орших Ариун Еленагийн арал дээр эргэж ирэхээргүй цөлөгджээ.
Түүнийг “Европын хоригдол” гэж үзэн зөвхөн хорьж цагдахын тулд бүтэн арми илгээж байлаа. Напалеоноос тэд ухаангүй айж байсан юм. Бүр төрсөн эхийг нь хүртэл тэр арал руу нэвтрүүлэхгүй цагдан хорьж байлаа. Напалеон 1821 оны тавдугаар сард Ариун Еленагийн арал дээр таалал төгсжээ.
Тэрээр бусад аугаа суутны адил аливаа хүнийг өөртөө татах увидастай байсан ажээ. Европыг эзэлж, эмс охидыг нь эдлэж явсан тэрээр “Би сэлмээ хуйнаас нь ховорхон сугалсан. Тулалдаанд зөвхөн зэвсгийн хүчээр биш нүднийхээ харцаар ялдаг юм” гэж омог бардам хэлдэг байжээ. Мөн тэрээр “Энэ ертөнцөд оюун санааны хүч, жадны хүч гэж ердөө хоёр хүч бий. Улиран өнгөрөх цагийн эрхээр илд мэс оюун ухаанд дийлддэг” гэсэн гайхамшигт үгээ хэлжээ. Напалеон “Хийлчин хүн уран яруу өнгө, эгшиг гаргах гэж хөгжмөө хайрладаг шиг засгийн эрхэнд би тийм их дурласан юм” гэж хэлсэн байдаг. Засгийн эрх гэдэг нь аливааг бүрэн эзэмдэх гэсэн үг шүү дээ.
Тэрээр бас нэгэнтээ “Засгийн эрх-Миний нууц амраг юм. Би түүнийг амь өрсөн олж авсан тул хэнд ч булаалгахгүй бас хэнтэй ч хуваалцахгүй” гэж айлдсан байна. Энэ үг дурлалд бас хамаарах юм шүү.
Хэсэг хугацааны дараа Францчууд Бурбонуудыг түлхэн унагааж шинэ хаант ёс тогтоход Вандомын баганын оройд буулган хаясан Напалеоны цээж баримлыг дахин залжээ. Энэ өдрийг өтөлж нүд нь хараагүй болсон хөгшин ээж нь үзэж “Эзэн хаан Паристаа эргэн ирлээ” гэж нулимс дуслуулан суух хувьтай байжээ.
Напалеоны дурлалын сүр хүч ба мандан, бууралт | ||
Үзсэн: 3584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.