“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр болов.
Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааны хаалттай горимоор нийт гурван асуудлыг хэлэлцэж, Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна.
Ташрамд дурдахад, уг Хянан шалгах түр хороо Монгол Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан билээ.
ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
УИХ: Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлав | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.