Шууд Chart

Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулж байна

2024-04-03 09:02:49

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбогдуулан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.
Ажлын хэсгийг дэд сайд Б.Солонгоо ахалж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг хуралдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтийн орчинд тулгамдаж буй асуудал болон үзэл баримтлалын төслийн талаар хэлэлцлээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулж байна  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй