Шууд Chart

Хаалттай хуралдаанаар Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсжээ

2024-04-03 17:49:59

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо өнөөдөр хаалттай хуралдлаа.

Хуралдаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) эмийн үнэд хэрхэн нөлөөлж буй талаарх Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсов.

Хянан шалгах түр хороо эмийн үнэд нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан судлахын зэрэгцээ иргэд, олон нийтээс үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээлэл авч байна.

Түр хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хаалттай хуралдаанаар Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсжээ   
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй