Шууд Chart

Монгол Улсад Ойн засаглал, нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр хэрэгжинэ

2024-04-04 14:01:51

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-ын ХХААБ болон Европын Холбоо Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хөтөлбөрийн нийт санхүүжилт 2.5 сая доллар юм. Ойн засаглал, нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр нь Ойн түншлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх, Ойн түншлэлийн үр нөлөөг оновчтой болгоход чиглэх бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Конго улс, Габон, Гайана, Гондурас, Уганда, Замби зэрэг 7 улсад хэрэгжинэ.

Энэ хүрээнд хөтөлбөрт хамрагдаж буй 7 улсын Ойн түншлэлийн үйл ажиллагааг дэмжих, доорх зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүнд: 
1. Хамгаалалттай, нөхөн сэргээсэн буюу тогтвортой менежмент бүхий ойн талбайг нэмэгдүүлэх;
2. Ойтой холбоотой зохистой хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх;
3. Ойн хомстол, ойн доройтлын жилийн түвшинг бууруулах;
4. Ойн хомстолын тухай ЕХ-ны журмын шаардлагыг оператор (ойн байгууллага)- ууд дагаж мөрдөх таатай орчныг бүрдүүлэх юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Монгол Улсад Ойн засаглал, нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр хэрэгжинэ  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй