Шууд Chart

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2024-04-08 14:14:10

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хийж шүүх эрх мэдлийн талаар тусгайлан зохицуулсан. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан хэмээн хуулийн төсөл санаачлагч танилцуулав.

Тэрбээр, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу 06 дугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмсэн. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ.

Хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шүүхийн өдөр” гэсэн “5.1.18.Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ.

Хуульд нэмэлт оруулах тухай төслийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цахим хуудсанд санал авахаар байршуулахад иргэд, олон нийтээс санал ирүүлээгүй бөгөөд хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардлагагүй гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв  
Үзсэн: 3074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэд [127.0.0.xxx] 2024-04-13 17:46
МОНГОЛД АМРАЛТЫН ӨДӨР НЬ ЦӨӨДӨӨД БАЙСАН АШГҮЙ НЭГ ӨДӨРЧ ГЭСЭН НЭМЭХ НЬ ЯАЖ САНААЧИЛВАА ЁСТОЙ НЭГ ЧУХАЛ АСУУДЛЫГОЛЖ ХАРЖДЭЭ
Зочин [127.0.0.xxx] 2024-04-12 23:59
Уйдсан хүүр вэ
Зочин [127.0.0.xxx] 2024-04-11 17:58
МӨНХБААТРЫН МЭДЛЭГЭД ТААРСАН ХУУЛЬ БАЙНА
Зочин [127.0.0.xxx] 2024-04-11 17:58
Ганц бичиж чаддаг хууль нь
өөдрөг [127.0.0.xxx] 2024-04-09 21:38
Ёстой амралтыг больмоор байна. Шүүхийн тухай бол ганц өдөр биш өдөр бүр ярьж баймаар юм. Ёстой яасан гэж ийм өдрийг тэмдэглэхигэж байгаа юм? Эргүүтэх юмаа олж ядах юм.
Зочин [127.0.0.xxx] 2024-04-09 10:34
Баяр тэмдэглэх арай хэтэрлээ шүү л
Хаха [127.0.0.xxx] 2024-04-09 07:06
Цагаан сар наадам 2 оор 5 хоног амраад өөр баярын амралт гэж байхгүй баймаар даа
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 20:09
Өөө. Нөгөө том ахын төрсөн өдрийг баярын өдөр болгосон байх л гэж бодлоо
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 20:02
яа яа яа аймаар өөрчлөлт оруулжээ. Монголд баяр амралт ихэдсэн үү гэхээс багадаагүй шүү. гүлүгнүүдээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 19:30
Өө, яадаг эргүү ац вэ!!! Ам руу нь салаавч чихэлтэй билээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 19:07
Энэ олон баяраа цөөлмөөр байна..манай орон шиг ийм олон бхяртай.ууж.иддэг улс ховор байх аа ккк
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 18:05
Нийтээр тэмдэглэх баярын өдрийн тоог цөөлөх саналтай байна
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 18:02
сонирхолгүй авилгач үзэгчдээсээ салахыг бод шалан дээр унасан шүүхийг нэр хүндээ өөрчил
Д.Баатар [127.0.0.xxx] 2024-04-08 14:52
Авилгад идэгдсэн, шударга биш шийдвэр гаргадаг шүүхийн баяр гэж юугаа солиороод байгаа УИХ-ын дэд дарга вэ хийх юмаа мөн олвоо чааваас гэж

Бидэнтэй нэгдээрэй