Шууд Chart

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2024-04-08 14:16:26

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 14 дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт “Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг  нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Элчин сайдыг тохоон томилох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна.

Тухайлбал, “Элчин сайдыг тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Перу Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг томилжээ.

Харин “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Чили Улсад болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чили Улсад болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг томилсон ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй