Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан.
Уг хуулийн төслийг боловсронгуй болгох зорилгоор дүүрэг тус бүрд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй 328 СӨХ-ны төлөөлөл хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган хуулийн төслийг танилцуулж, иргэдийн хөндөж буй асуултад хариулт өглөө гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

| Хуулийн төсөл боловсронгуй болгох олон нийтийн хэлэлцүүлгийг Хан-Уул дүүрэгт зохион байгуулав | ||
| Үзсэн: 698 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.