Шууд Chart

Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлагыг хуваалцлаа

2024-04-09 14:49:54

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд “Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлага” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
 
Энэ үеэр шийдвэр гүйцэтгэлийн талаар Монгол Улсад тулгамдаж буй асуудал, шинэчлэлийн хэрэгцээ, шаардлагын талаар харилцан санал солилцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон хэргийн удирдлагын систем, онлайн дуудлага худалдаа болон бусад дижитал хэрэгсэл, шийдлүүдийн талаарх олон улсын шилдэг туршлагаас хуваалцав.
 
Зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ЕСБХБ-ны суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Ханнес Такач, Монгол Улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын багийн ахлагч Адриен Мургус тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл оролцов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 
 
 

Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлагыг хуваалцлаа  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй