Шууд Chart

"Барс" худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

2024-04-10 11:31:48

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч 3 иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг 8 аж ахуйн нэгж, 8 иргэн, нийт 8 аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтын явцад 2 иргэний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчид үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчилд, мөн хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан 2 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж шийдвэрлэв.

Хадгалалтын хугацаа дууссан 5 нэр төрлийн, хаяг шошгын зөрчилтэй 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


"Барс" худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-12 17:14
Барс гэж бохирын хонгил болсон балиар газар эзэн нь гэж арчаагүй юм өчнөөн жил түрээс авчаад шинэ юм барихгүй юмаа. Хөгцөрсөн мөөгөнцөртсөн жимс ногоогоор иргэдийг өвчлүүлж байгаа.

Бидэнтэй нэгдээрэй