Шууд Chart

Он гарсаар 3836 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олголоо

2024-04-11 13:56:34

Гадаадын иргэн, харьяатын газар 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 11,165 иргэнд визийн зөвшөөрөл, 1924 иргэнд виз, 11004 иргэнд цахим виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 7678 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 3,1 хувь, виз олголт 42,4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 13,4 хувь,  цахим виз олголт 5,9 дахин өссөн үзүүлэлттэй байна.      

Түүнчлэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах зорилгоор 2024 онд виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд он гарсаар 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 29,837 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 


Он гарсаар 3836 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олголоо  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-12 22:51
Монгол хүнээ гадаад руу хөөж гаргаад оронд нь хятадуудыг оруулж байгаа байх нь даа утга алга

Бидэнтэй нэгдээрэй