Шууд Chart

Дэлхийн хамгийн урт төмөр замын сүлжээ аль улсад байдаг вэ?

2014-08-25 11:31:03

Дэлхий дээр хамгийн урт төмөр замтай улсуудыг АНУ 250,000 км төмөр замтай гэдгээрээ тэргүүлдэг. АНУ-ын төмөр замын сүлжээний нийт 80 орчим хувь нь ачаа тээвэрлэлтэд ашиглагддаг бөгөөд ердөө 35,000 км орчим зорчигч тээврийн төмөр замын сүлжээтэй байна. Үүнээс АНУ-ын дотоодын “Амтрак” компани 30 гаруй чиглэлд АНУ-ын 46 мужийн 500 гаруй газар луу зорчигч тээврийн үйл ажиллагааг явуулдаг байна.

Удаах байранд манай урд хөрш ордог бөгөөд АНУ-аас даруй 2.5 дахин бага буюу 100,000 орчим км төмөр замын сүлжээ ашигладаг.

2013 онд 2.08 тэрбум зорчигч тээвэрлэсэн статистик нь Энэтхэгийн дараа, 3.22 тэрбум тонн ачаа бараа тээвэрлэснээрээ АНУ-ын дараа тус тус 2-р байрт жагсжээ. БНХАУ 2050 он гэхэд 270,000 км төмөр зам барьж, ашиглах төлөвлөгөөтэй байна.

Уг жагсаалтын 3-р байрт ОХУ ордог бөгөөд 85,000 км төмөр замын сүлжээг бүхэлд нь төрийн өмчит Оросын төмөр зам (РЖД) компани эзэмшдэг. ОХУ-ын төмөр зам нь Ази-Европын сүлжээний гол зангилаа бөгөөд Финланд, Франц, Герман, Польш, Хойд Солонгос, Монгол зэрэг улсуудтай холбогддог 12 үндсэн чиглэлийн төмөр замтай. Үүнээс Транс-Сибирийн 9289 км сүлжээ нь дэлхийд хамгийн ачаалалтай төмөр замын тоонд ордог.

Харин Энэтхэг 65,000 км, Канад 48,000 км, Герман 41,000 км, Австрали 40,000 км, Аргентина 36,000 км, Франц 29,000 км, Бразил 28,000 км төмөр замын сүлжээтэй гэдгээрээ уг жагсаалтын удаах байруудад оржээ.


Дэлхийн хамгийн урт төмөр замын сүлжээ аль улсад байдаг вэ?  
Үзсэн: 4744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.37.xxx [202.70.37.xxx] 2015-01-21 10:15
http://rzd.ru/static/public/ru?STRUCTURE_ID=628 end 85.2 myangan km gej bna daa unen medeeleliig hudal bolgoh yamar heregtei yum be
180.235.186.xxx [180.235.186.xxx] 2014-10-19 19:41
худлаа мэдээлэлийг үнэн болгоё.. Эдүгээ өнөөдрийн дэлхийд нийт 1 370 782 км урт төмөр зам тавигдаад байна. Үүнээс хамгийн урт төмөр замтай нь АНУ 226 427 км, Орос 128 000 км,үүнээс цахилгаанжсан нь 50 000 км, Хятад 93 000 км, үүнээс цахилгаанжсан нь 48 000 км , Энэтхэг 65 000 км, Канад 46 552 км, Герман 41 856 км, Өмнөд Африк 31 000 км байна. Азийн орнуудаас Япон 23 474 км, үүнээс цахилгаанжсан нь 16700 км, Өмнөд Солонгос 3381 км, үүнээс цахилгаанжсан нь 2900 км, Умарт Солонгос 5235 км, үүнээс цахилгаанжсан нь 3500 км, Казахстан 15 000 км, үүнээс цахилгаанжсан нь 4000 км урт төмөр замтай байна.

Бидэнтэй нэгдээрэй