Шууд Chart

“Дисней” компани үзвэр үйлчилгээний салбартаа 60 тэрбум долларын хөрөнгө оруулна

2024-04-12 10:13:05

"Дисней" компани сүүлийн жилүүдэд Диснейланд зэрэг үзвэр үйлчилгээний салбараа ихээхэн өөрчлөн шинэчилж байна. 

Тэд ирэх арван жилд энтертайнмент салбартаа 60 тэрбум долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

"Дисней"-н үзвэрийн томоохон хабуудын нэг болон Парисын Диснейланд гэхэд хэд хэдэн томоохон шинэ үзвэртэй болох нь ээ. Жишээлбэл, "Оддын дайн"-аас төрөн гарсан "Ашока" цувралаас сэдэвлэсэн байгууламж, "Frozen" хүүхэлдэйн киноны Аренделийн вант улсыг санагдуулам байгууламж, мөн “Диснейн өнгө өнгийн симфонь” нэртэй шөнийн үзвэр, түүнчлэн Диснейн хэв маягтай тосгодтой болно гэсэн мэдээлэл байна.

"Дисней" компани кино уран бүтээлээс гадна Диснейланд шиг сэдэвчилсэн паркууд, амралтын газрууд, аяллын хөлөг онгоцны үйлчилгээнүүдээсээ их хэмжээний ашиг олдог байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Дисней” компани үзвэр үйлчилгээний салбартаа 60 тэрбум долларын хөрөнгө оруулна  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй