Шууд Chart

Эргүүлээр ажиллаж байхдаа шар өвс, гэр шатаж байсныг унтраажээ

2024-04-11 17:22:55

Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид ногоон бүсэд ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд эргүүл хяналтын үүргийг гүйцэтгэж эхэлсэн.

Өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж буй бүрэлдэхүүн эргүүлээр ажиллаж байхдаа шар өвс, гэр шатаж байхтай таарч шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн фермийн ойролцоо айлын хашаанд шар өвс, гэр шатаж байсныг эргүүл хяналтаар ажиллаж байгаа алба хаагчид бүрэн унтраалаа.

Мөн Чингэлтэй дүүргийн Яргайтын богины аманд гарсан шар өвсний гал түймрийг Чингэлтэй дүүргийн эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж унтраалаа.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Эргүүлээр ажиллаж байхдаа шар өвс, гэр шатаж байсныг унтраажээ   
Үзсэн: 2396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхболд.х [127.0.0.xxx] 2024-04-13 09:21
Хүмүүс өөрсдийн болгоомжгүйгээс гал алдаж байна.галаа сайн унтрааж ч бай.тамхи аюултай.

Бидэнтэй нэгдээрэй