
"Хүнсний аюулгүй байдал" аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор”, Налайх дүүргийн “Налайх зах”, Баянгол дүүргийн “Хархорин”, “Барс-2”, Сонгинохайрхан дүүргийн “Сэлэнгэ” худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлт, мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажуулалтад байнгын хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтаар мал эмнэлгийн гэрчилгээг баталгаажуулаагүй хоёр зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгууллаа.
Хяналт шалгалт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байна | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.