Шууд Chart

Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажиллаж байна

2024-04-12 10:47:15

Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт төрийн болон хувийн өмчийн 69 сургуульд 4168 багш ажиллаж, 38294 суралцагч суралцаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байсан Мэргэжлийн боловсролын салбар 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яаманд цогцоороо шилжин ирж боловсролын түвшин бүрийн уялдаа холбоог ханган ажиллах боломж бүрдэж, систем бүтэн болсон.

Мөн мэргэжлийн болон техникийн боловсролыг үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, байгууллагын засаглал, менежментийг шинэчлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулан олон улсын хөтөлбөрийг туршин нэвтрүүлэх, мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтын хугацааг 3 жил болгох ажлыг нэвтрүүлж эхлээд байгаа юм. 

Ажил олгогчтой хамтран хосмог болон ажлын байран дахь сургалтыг эхлүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, багш ажилчдын тасралтгүй хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хагас бие даасан тогтолцоонд шилжүүлсэн гэж БШУЯ-наас мэдээллээ.  


Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажиллаж байна  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй