
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын багш нарын YIII их хурал үргэлжилж байна.
21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон төлөөлөгч 1200 багш “Corporate" зочид буудалд 2 дахь өдрөө чуулж эхэллээ.
Өнөөдөр Багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлого, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Их хуралд Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, насан туршийн суралцахуй, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролоос хамт олныхоо хурлаас сонгогдон төлөөлөх эрх авсан 1000 багш, Монголын багш нарын холбоо, Ахмад багш нарын холбоо, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 200 хүн төлөөлөгчөөр оролцож байна гэж БШУЯ-наас мэдээллээ.
Монголын багш нарын YIII их хурал үргэлжилж байна | ||
Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.