Шууд Chart

Зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна

2024-04-12 16:40:07

2024 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсэг, Өмнөговийн нутаг шилжих шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн зайлшгүй шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг хүсье.

Олон улс, улсын чанартай авто замаар зорчихдоо хурд хэтрүүлэхгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна. 


Зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна  
Үзсэн: 2177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-14 00:05
Анхааруулж байна гэхийн оронд тэр тогтсон цасыг цаг тухайд нь засаж янзлах хэрэгтэй юм бишүү та нар бэлэн байдалд байх ёстой юм бишүү арга хэмжээгээ авцан байх ёстой юм бишүү мэдээж чмар тэнэг хүн байгаа биш дээ цаг агаарын байдлыг харчаад гарна шдээ гэхдээ та нар өөрсдөө аль өжий бэлэн байдалтай арга хэмжээ авхад бэлэн байх бусуу

Бидэнтэй нэгдээрэй