Шууд Chart

Аялал жуулчлалын үндэсний чуулган “Бизнесийн өдөр” өдөрлөгөөр үргэлжилнэ

2024-04-16 14:09:06

Аялал жуулчлалын үндэсний чуулганы хоёр дахь өдөр энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүд болон шинээр сонирхогчдод зориулсан сургалтыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хийж байна.

Хамгийн их жуулчин авсан өнгөрсөн жилийн туршлагаасаа бид юун дээр алдаж оносноо тодорхойлсон.

Үйлчилгээ, урлагийн тоглолт, аяллын маршрут гээд юуг илүү сайжруулах вэ гэдгээ оролцогч талууд өнөөдөр хэлэлцэж байна.

Монголыг зорих жуулчдыг сэтгэл ханамжтай буцаах нь бидний эн тэргүүний зорилт байх ёстой.

Чиглэл бүрийнх нь сургалтын агуулгыг мэргэжлийн хүмүүс олон улсын туршлага санаан дээр харьцуулан мэдээлэл хүргэж байна гэж Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч н.Цоморлиг ярилаа.

Маргааш Монголын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй гадны хөрөнгө оруулагч нарт мэдээлэл түгээх “Бизнесийн өдөр” өдөрлөгөөр чуулган үргэлжилнэ.


Аялал жуулчлалын үндэсний чуулган “Бизнесийн өдөр” өдөрлөгөөр үргэлжилнэ   
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй