Шууд Chart

“Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг” барьж байна

2024-04-22 14:12:52

Хөдөлмөрийн чадвараа алдсан, хүнд хортой нөхцөлд ажилласнаас болж мэргэжлээс шалтгаалсан өвчин туссан иргэдэд зориулсан “Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг”-ийг шинээр барьж байна.

Одоогийн байдлаар барилгын явц 70 хувьтай байна.

Энэ эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх болон нөхөн сэргээх тасгуудтай орчин үеийн аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглосон 3-р шатлалын эмнэлэг болно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга С.Зулпхар хэллээ.


“Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг” барьж байна  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-05 11:29
Ашгүй дээ

Бидэнтэй нэгдээрэй