Шууд Chart

С.Зулпхар: Ядуурлыг бууруулахын тулд салбар дундын бодлого, уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй

2024-04-22 16:00:29

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороотой хамтран гаргасан судалгаагаар 2022 онд манай улсын ядуурлын түвшин 22.7 хувьтай гарчээ.

Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 914 мянга нь наад захын хүнсний болон хүнсний бус зардлаас доогуур хэрэглээтэй буюу ядуу гэж тодорхойлжээ.

ХНХЯ-аас ядуурлыг бууруулахын тулд нийгмийн хамгааллын бодлогоос илүүтэй хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулахад анхаарч байна.

Цаашид ядуурлыг бууруулахын тулд салбар дундын бодлого, уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ярилаа. 


С.Зулпхар: Ядуурлыг бууруулахын тулд салбар дундын бодлого, уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй