Шууд Chart

Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана

2024-04-24 17:07:49

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотод 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Улаанбаатар хотын бонд босгох талаар болон нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, нийслэлийн замыг сайжруулах, явган хүний болон дугуйн замын сүлжээг нэмэгдүүлэх, инженер, техникийн чиглэлийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээлээ.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай Улаанбаатар хотын бондыг санхүүжүүлэх төсөл болон цаашдын олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой ба цаашид ч үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 


Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй