Шууд Chart

Зарим аймаг, сумдын эмнэлэгт авто машин хүлээлгэн өгөв

2014-08-25 16:31:28

Эрүүл мэндийн сайдын гаргасан "Авто машин хуваарилах тухай" тушаалын дагуу  эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах авто машинуудыг аймаг, сумдын нийт 13 эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Нийт 461.500.000 төгрөгийн өртөг бүхий УАЗ-315195-066 маркийн 13 авто машиныг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын Эрүүл мэндийн төв /ЭМТ/, Баянхонгор аймгийн Галуут сумын ЭМТ, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ЭМТ, Завхан аймгийн Ургамал сумын ЭМТ, Төв аймгийн Угтаалцайдам сумын ЭМТ, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЭМТ, Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төв, Өмнөговь аймгийн Сэрвэй сумын ЭМТ, Төв аймгийн Баянжаргалан сумын ЭМТ, Төв аймгийн Бүрэн сумын ЭМТ, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ЭМТ, Увс аймгийн Бөхмөрөн сумын ЭМТ-д тус тус хуваарилан өгөв.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан өнгөрсөн жилүүдэд найман аймгийн 33 сумын Эрүүл мэндийн төв, УХТЭ-т 35 авто машин, Өвөрхангай аймгийн БОЭТ, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ, СБД-ийн ЭМН-д таван авто машин мөн олгож байсан юм.


Зарим аймаг, сумдын эмнэлэгт авто машин хүлээлгэн өгөв   
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй