Шууд Chart

Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангуулах ёстой

2024-04-29 15:49:03

Монголчууд бид байгалийн баялаг ихтэй орны иргэд. Гэхдээ амьдралын чанар, улсын эдийн засгийн хүч сул байна гэж ярьдаг. Баялаг нь байгаад ч тэгш бус үзэгдэл газар авсан учраас тэр гэж тайлбарлах хүн олон байдаг. Баялгийн сангийн тухай хуулийг баталсан нь сайн хэрэг, одоо хэрэгжилтийг сайтар хангуулах ёстой, энэ зарчим алдагдвал үр дүн гарахгүй гэж иргэн н.Басандорж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангаас бүрдэнэ. Ирээдүйн өв санд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 65 хувийг төвлөрүүлж хуримтлал үүсгэнэ.

Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх хөрөнгийг иргэд бэлэн бусаар зарцуулах эрх эдэлнэ. Ингэхдээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцын зардалд зарцуулах эрхийг нээж өглөө.

“Эрдэнэс Монгол” нэгдэл болон охин компаниудын 34 хувийн орлогыг энэ санд төвлөрүүлнэ. Харин Хөгжлийн санд төвлөрөх хөрөнгөөр Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт батлагдсан нийгэм, эдийн засгийн нэн чухал төслийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан ч нийт стратегийн 16 ордын 7 нь Эрдэнэс Монголын харьяанд байна. Ийм тооны орд төрийн мэдэлд байна гэсэн үг. Энэ сэдвээр дэлгэрүүлэх “Баялгийн сангийн тухай хууль ба Баялаг тойрсон луйвар” 8-11 нэвтрүүлгийг Пүрэв гарагт хүлээн авч сонсоорой.


Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангуулах ёстой  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй