Шууд Chart

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” тохиож байна

2024-04-30 15:44:15

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” тохиож байна. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 26 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн.

Хүүхдээ зодож шийтгэх нь шийдэл биш. Хүүхдийн сэтгэл зүйг өвчлүүлдэг хортой үйлдэл. Томчууд хүүхдэдээ өөрөөсөө сул дорой хүнийг хүч хэрэглэн өөрийн хүслээр байлгаж болно гэсэн буруу үлгэрлэл үзүүлдгээ ойлгохгүй байна. Иймд хэвлэл мэдээллийн төлөөллүүд өнөөдөр “Айдасгүй хүүхэд нас” эерэг нөлөөллийн ажлыг нийтэд хэрхэн түгээх тухай хэлэлцэж байна гэж “Хүүхэд-Сэтгүүлч” клубын зохицуулагч н.Оюунтунгалаг хэлж байна.

"Хэрвээ та хүүхдээ зодож шийтгэдэг бол таны хүүхэд сургууль дээрээ хэн нэгэн хүүхдийг зодож, дээрэлхсэн байвал битгий гайхаарай. Тэр танаас суралцсан” гэж сэтгэл зүйчид хэлж байна.

Эцэг, эхчүүд ажлаас үүдэлтэй стресс, уур бухимдлаа хүүхдэдээ гаргах нь зонхилж байгааг хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд судалгаагаар гаргажээ.

Уурлаж, бухимдсан үедээ хүүхдэдээ гар хүрэх нь тэдний сэтгэл зүрхэнд мартагдашгүй хар толбыг үлдээж, тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдрүүлдгийг тогтмол санах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.


“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” тохиож байна  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй