Шууд Chart

Иргэд эмийн үнийг хянах боломж бүрдэнэ

2024-05-01 14:20:11

Эмийн сангаар худалдаалж байгаа эм улсын хилээр орж ирснээсээ хэрхэн нэмэгдсэнийг иргэд хянах боломжийг бүрдүүлнэ.

УИХ-аас байгуулсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнгөрсөн сард нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийсэн.

Гурван өдөр эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд 30 асуудлаар сонсгол явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн 119 гэрчийн 80 гаруй хувийг оролцуулан тайлбар, мэдээлэл сонссон байна.

Сонсгол архаг хууч өвчтэй эм удаан хэрэглэж байгаа, уналт таталттай, В, Д вирустай, хорт хавдартай тэмцэж байгаа иргэдийн төлөөллийг гэрчээр оруулж төр иргэнээ сонссон, үнийн өсөлт, чанарын хяналт шалтгаан нөхцөлтэй холбоо баримтуудыг олон нийтэд нээлттэй хүргэсэн, Засийн газрын 5Ш ажиллагааны үргэлжлэл болсон сонсгол байсныг онцоллоо.

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэнгийн яриаг сонсоно уу.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгасан түр хороо 2 жил гаруй хугацааанд ажилласан тайлан санал дүгнэлтээ маргааш УИХ-д танилцуулснаар татан буугдана.


Иргэд эмийн үнийг хянах боломж бүрдэнэ   
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй