Шууд Chart

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2024-05-02 14:16:58

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж байна. 

Энэ хүрээнд өнөөдөр авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн 20 ширхэг төхөөрөмжийг УСУГ, ГУББ, Хот тохижилтын газар, ОСНААУГ, ХИХУГ зэрэг байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Тус төхөөрөмж нь 240 литрийн багтаамжтай хог хуримтлуулагч савтай. Мөн 7 км цагийн хурдтай, нэг цэнэглэлтээр 6-8 цаг ажиллах хүчин чадалтай бөгөөд орчныг тоос босгохгүйгээр цэвэрлэнэ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Хотын гудамж талбайн цэвэрлэгээний ажилд шинэ техник төхөөрөмжийг нэвтрүүлэхийн төлөө бид тодорхой ажлыг төлөвлөн ажиллаж байна. Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилтан албан хаагчид дэрсэн шүүрээр хотоо цэвэрлээд олон жил болжээ. Бид үүнийг халах цаг болсон. Тэгвэл өнөөдөр нийтийн аж ахуйн чиглэлийн байгууллагуудад машин, техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Турк Улсад үйлдвэрлэсэн нийт 53 ширхэг төхөөрөмжийг хүлээн авахаас өнөөдөр эхний 20 ширхгийг холбогдох газруудад хүлээлгэн өглөө.

Мөн “АОДЭ” ХХК-иас Howo брэндийн өөрөө буулгагч 12 ширхэг автомашиныг НЗДТГ-т хүлээлгэн өглөө. "Синотрак" үйлдвэрийн 2024 онд үйлдвэрлэсэн уг автомашин нь евро 5 стандарт бөгөөд 400 морины хүчин чадалтай юм" гэлээ.


Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 2325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 18:44
Zass evropiin soeltoi ornuud ali hezeenii iim argaar tseverlefeg.Baigaliin chuluun yvgan hunii zamtai hichneen goe tohijilttoi geech.Iddeg uudaguud n eersdee idseer bgd odoo l neg gants shuur.Yana daa.Dandaa tuseviin mungeer yvdaguud ichmeer uom.iim uom haruulaad suuj bga n .
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 17:06
нөгөө ундаг цэвэрлэх машинаа босгоход амар гээд жижиг болго жээ
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 16:31
худлаа нэг ийм хог авах юмаа

Бидэнтэй нэгдээрэй