Шууд Chart

Багийн анхны алтан медалийг Г.Болдбаатар авчирлаа

2014-08-26 10:41:06

ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д эхэлсэн жүдо бөхийн 33 дахь удаагийн ДАШТ-ээс манай жүдоч ОУХМ Ганбатын Болдбаатар аврагын алтан медаль авч дэлхийн аварга боллоо. Тэрээр багийн анхны алтан медалийг хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулаад байна. 
Г.Болдбаатар 60 кг-ийн жинд Монголын жүдочдоос салхи хагалан барилдаж D хэсгийг тэргүүлсэн. Эхний тойрогтоо хийлж, хэсэгтээ Турк, Тайванийн бөхийг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарчээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж, мөн нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулж дэлхийн аварга боллоо.   
Тус жингийн мөнгөн медалийг ОХУ-ийн бөх Беслан Мудранов, хүрэл медалийг Японы Наохиса Такато, Гүржийн Папинашвили Амиран нар тус тус хүртжээ. 
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар барилдана. 



 


Багийн анхны алтан медалийг Г.Болдбаатар авчирлаа   
Үзсэн: 1833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй