Шууд Chart

Сонгуулийн зардлыг бууруулснаар нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөх боломжтой болно

2024-05-06 14:25:23

2020 оны сонгуулиар ялалт байгуулж УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүн 137 саяас 651 сая төгрөгийн зардал гаргажээ.

Харин энэ жилийн тухайд томсгосон тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигчийн 30 ба түүнээс дээш хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ.

Түүнчлэн намын жагсаалтаар орж ирэх 48 нэр дэвшигчийг 1:1 гэсэн харьцаагаар хүйсийг сөөлжүүлэх агуулга хуульд тусгалаа олсон.

Гэвч бүсгүйчүүд нэр дэвших эрх болон жагсаалтад багтахын тулд санхүүгийн өндөр босготой нүүр тулахаас гадна сонгуулийн зардалд их хэмжээний мөнгө гаргаж болзошгүй байна гэж Жендэр судлаач Э.Энэрэл онцоллоо.

Сонгуулийн зардлыг бууруулснаар нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөх боломжтой болно. Үүнийг дагаад эмэгтэй өрсөлдөгчийн тоо ч дагаад өснө. Энэ нь төлөөллийн ардчиллыг төлөвшүүлэхэд томоохон хөшүүрэг болох учиртайг намууд мартаж болохгүйг жендэр судлаачид санууллаа.


Сонгуулийн зардлыг бууруулснаар нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөх боломжтой болно  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй