Шууд Chart

МҮЭХ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг уриаллаа

2024-05-06 16:57:54

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сурталчлан таниулах аян дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд үргэлжилсэн.

МҮЭХ-оос энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарладаг байхыг уриалсан юм.

Мөн бүх шатны байгууллага ажилтныхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, хувцас хэрэгслийн зардлыг төсөвлөдөг байх хэрэгтэйг сануулсан.

Урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төсөвлөснөөр хөдөлмөрийн аюулгүй байдал бий болно гэж МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат ярилаа.


МҮЭХ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг уриаллаа  
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй