Шууд Chart

Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж чадвал жуулчид дахин үйлчлүүлэх болно

2024-05-07 14:08:08

Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж чадвал жуулчид дахин үйлчлүүлэх болно.

Энэ жил нэг сая жуулчин хүлээж авах урьдчилсан тооцоолол гарсан. Тиймээс зочид буудал, жуулчны бааз, рестораны ажилчдад зориулсан “Олон улсын жуулчинд үзүүлэх үйлчилгээний стандарт” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Стандартад нийцсэн мэргэжлийн үйлчилгээг ажлын байранд хэрхэн бүрдүүлэх, ажил олгогч болоод үйлчилгээний ажилтан алдаа гаргахгүй байхад юун дээр анхаарах ёстой зэрэг агуулгаар сургагч багш нар хичээл орж байна гэж "Эскперт хоспитал" компанийн Дэд захирал н.Нина ярилаа.

Сургалтад 26 байгууллагын 140 гаруй үйлчилгээний ажилтан болоод удирдлагын багт ажиллагсад хамрагдаж байна.

Мөн жуулчид ихтэй Хөвсгөл, Өвөрхангай, Архангай зэрэг аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл хамрагдаж байна.

Сургалт маргааш, нөгөөдөр үргэлжилнэ. 


Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж чадвал жуулчид дахин үйлчлүүлэх болно  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй