Шууд Chart

“Сонсогчийн алдар” гардан тулааны нээлттэй тэмцээн болно

2024-05-07 15:12:47

“Сонсогчийн алдар” гардан тулааны нээлттэй тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно. 

Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит тэмцээн”-ийг “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах гэж байна.

1996 онд анх зохиох үед 200 тамирчин оролцдог байсан бол өдгөө 600 гаруй тамирчин оролцох болжээ.

Тэмцээнийг энэ жилээс жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэж Монгол Улсын гавьяат багш, Боловсрол судлалын ухааны доктор, Цагдаагийн хурандаа С.Хаянгарваа ярилаа.

“Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрөлд 14 жингийн ангиллаар явуулна.

Мөн "Шилэгдмэл шүүгч", "Шилдэг дасгалжуулагч", "Уран зоригтой тоглогч", "Шилдэг техниктэй тамирчин" шалгаруулах юм.


“Сонсогчийн алдар” гардан тулааны нээлттэй тэмцээн болно   
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй