Шууд Chart

Сонгуулийн ерөнхий хорооноос хуулиас гадуур үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа

2024-05-08 10:23:48

Сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө эд зүйлс тараах, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, нийгмийн халамжтай холбоотой амлалт өгөх, ирээдүйд мөнгө өгөхөөр гэрээ хэлцэл хийх, түүнчлэн Сонгуулийн хууль зөрчихийг уриалсан сурталчилгаа болон чансаа тогтоох санал асуулга явуулах, нийтийг хамарсан уралдаан тэмцээн хийх, сонгогчдыг аялуулах, амралт сувилалд амраах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон.

Эдгээр хязгаарлалтыг нэр дэвшихээр бэлдэж байгаа хүмүүс давж гишгэвэл сонгуульд оролцох эрхийг нь цуцална гэж Сонгуулийн ерөнхий хорооноос онцгойлон анхаарууллаа. 


Сонгуулийн ерөнхий хорооноос хуулиас гадуур үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа  
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй