Шууд Chart

Соёлын хяналтын улсын байцаагчийн эрх олголоо

2024-05-09 15:42:17

Төрийн хяналт шалгалтын хууль тогтоомжийн дагуу Соёлын сайдын 2024 оны тушаалаар аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүдэд соёлын хяналтын улсын (ахлах) байцаагчийн эрх олгосон.  

Улмаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж соёлын хяналтын улсын (ахлах) байцаагчдад 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байцаагчийн үнэмлэх, тэмдгийг гардуулан өгч, хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, хүний эрхийг дээдэлж хариуцлагатай, үр дүнтэй ажиллахыг сануулж ажлын амжилт хүслээ.

Аймаг, нийслэлд соёлын хяналтын улсын байцаагчтай болсноор орон нутагт Соёлын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг бүрэн хангуулах, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, соёлын өвийн эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэд, олон нийт, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн орон нутагт хууль тогтоомжийн дагуу шуурхай шалган шийдвэрлэх боломж, нөхцөл бүрдэж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Соёлын хяналтын улсын байцаагчийн эрх олголоо  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй