Шууд Chart

Жүжигчин Аглуу "Эх орны дуудлага"-ыг эхлүүллээ

2014-08-27 07:32:54

Монголын хошин урлагийн энэ цаг үеийн лидерүүдийн нэг, ХТүц продакшны захирал, МУГЖ Л.Баттулга буюу жүжигчин Аглуу цахим ертөнцөд сенсааци тариад буй мөстэй усны дуэлийг өөрийнхөөрөө өөрчилж, нэгэн шинэ дуэлийг эхлүүллээ. Түүний шинэ дуэлийн зорилго нь хандив тусламж гэхээсээ илүүтэй эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүүхэд залуучуудыг олон болгох үүднээс нээлтээ хийгээд удаагүй байгаа “Эх орон дуудаж байна” уран сайхны киног үзэхийг уриалжээ.

Тэрбээр шинэ дуэлээ үргэлжлүүлэх дараагийн хүнээр “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэгийг сонгожээ. Ийнхүү жүжигчин У.Уранчимэг дуудлагын хариуг хэрхэн өгөхийг харах л үлдлээ.  


Жүжигчин Аглуу "Эх орны дуудлага"-ыг эхлүүллээ   
Үзсэн: 2675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй