
Эмэгтэйчvvд маань жингээ хасах гэж өдрийн бодол, шөнийн зvvд болдог байхад нөгөө хэсэг нь жингээ алдахгvй барьж байхын тулд махлах таргалах тухай зөвлөгөө, шинэ арга хайдаг. Энэ удаа туранхай бvсгvйчvvддээ хандаж vр дvн сайтай, хамгийн сайн аргыг санал болгож байна. Хvмvvс таргалахын тулд янз бvрийн арга хэрэглэснээс эрvvл бусаар жин нэмэх нь бий. Харин та ингэхгvйн тулд эрvvл, зөв сонголт хийх хэрэгтэй.
Vvний тулд гахайн дотор өөхний хайлуулсан тос 200 гр, какао 200 гр, жаахан зөгийн бал, цөцгийн тосыг хөнгөн цагаан саванд хийж хольж хутгаад зөөлөн гал дээр зогсолтгvй хутгасаар задална.
Дөнгөж буцалж эхэлмэгц нь гал дээрээс гаргаж хөргөөд, царцмагц нь шилэн саванд хийж, харанхуй хvйтэн газар хадгална. Ингэж бэлтгэсэн тосноосоо цайны халбагаар нэг удаа хутган авч дөнгөж хөөрvvлсэн халуун сvvнд хутгаж ууна.
Энэ бэлдмэлээ өдөрт гурваас дөрвөн удаа уух бөгөөд хvн өөрөө хэр жин нэмэхээс шалтгаалаад vvнээс цөөн ч байж болно.
Харин бэлдмэлийг хэрэглэх vед өтгөн хатаж болох учраас өдөртөө 2-3 ширхэг хар чавга идэж болох юм. Дээрх аргыг хэрэглэх боломжгvй өөх тосыг vзэн яддаг бvсгvйчvvддээ бас өөр нэгэн таргалах аргыг зааж өгье.
Идэж байгаа хоолныхоо төрлийг биш харин тvvнд орж байгаа найрлагынх нь төрөл, чанарыг бодож тооцон vз. Өнөөдөр жигнэсэн будаа, шарсан төмс, жигнэсэн vхрийн мах, вандуй мэтийг идсэн бол маргааш будааг нь гоймонгоор, жигнэсэн vхрийн махаа загас тахианы махаар гэх мэтээр сольж ид. Энэ нь танд хэрэгтэй калори, уураг, төрөл бvрийн витаминыг орхигдуулахгvй байх хамгийн шилдэг арга юм. Өдөр бvр өөр өнгө vзэмж, огт өөр мэдрэмж таны хоолны зуршлыг урь урьдаас ч илvv нэмэгдvvлж өнгөлөг, тэгш бие хаатай болгоно.
Та туранхай байхыг хүсэхгүй бол... | ||
Үзсэн: 1442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.