Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хичээлийн шинэ жилд бэлэн үү

2014-08-27 11:48:43
Error loading player: No playable sources found

2014-2015 оны хичээлийн шинэ жил ирэх даваа гарагт эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор зах, худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаахаар үнийн судалгаа хийж байгаа хүмүүст зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ. “Хархорин”, “Бөмбөгөр”, “Оргил” худалдааны төв, “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд хичээлийн хэрэгсэл, хувцас хэрэглэлийн үнэ ямар байгааг судлав. Энэ жил дэвтэр, үзэг балны ханшийн тухайд өмнөх жилүүдийнхээс нэмэгдээгүй байна. Харин сурагчийн бэлтгэлийн гутал, хувцас, цагаан цамцны үнэ өссөн байгааг үйлчлүүлэгчид хэлж байлаа.

“Оргил” худалдааны төвийн хороолол дахь салбарын эрхлэгч н.Болорчулуун “Бид захын үнээс хямд үнэтэйгээр, бараа болгоноо бөөний үнээр өгч байгаа” гэж ярилаа. Энд Хятад, Малайз, Герман, Солонгосын цүнх, үзэг балны сав, дэвтэр тэргүүтэй хичээлийн хэрэгсэл зарагдаж байв.

Тухайлбал, Малайзаас орж ирсэн импортын дэвтэр “Оргил” худалдааны төвд: 

Төрөл

Дэвтэр

Үнэ ханш

1

А5 хэмжээ

12 хуудас

145 төгрөг

12 хуудас /зурагтай/

210 төгрөг

24 хуудас

280 төгрөг

32 хуудас

350 төгрөг

48 хуудас

480 төгрөг

60 хуудас

570 төгрөг

80 хуудас

730 төгрөг

96 хуудас

850 төгрөг

32 хуудас

670 төгрөг

2

А4 хэмжээ

48 хуудас

900 төгрөг

60 хуудас

1070 төгрөг

80 хуудас

1370 төгрөг

96 хуудас

1600 төгрөг

3

Зургийн дэвтэр

8 хуудас

410 төгрөг

12 хуудас

520 төгрөг

20 хуудас

710 төгрөг

4

Шугам зургийн дэвтэр

20 хуудас

/нимгэн/

760 төгрөг

20 хуудас

/зузаан/

1080 төгрөг

5

Тэмдэглэлийн дэвтэр

Төрөл хэлбэрээс хамаарч

2000-12500 төгрөг


ийм байна. Хятад цүнх 10.100-77.800 төгрөгийн үнэтэй байгаа бол Герман цүнх 31.700-163.000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байв.
“Хархорин” зах дээр “Аз хур”, “Улаанбаатар принт” зэрэг дотоодын үйлдвэрүүдийн дэвтрүүд борлуулагдаж байна. Тус зах зарим үзэсгэлэн худалдааны ханшаас даруй 5-15 төгрөгөөр илүү үнэтэйгээр дэвтрээ зарж байх юм. “Хархорин” захад худалдаа хийж буй иргэд “Цүнх, үзэг балны сав, бусад жижиг хэрэгслүүд боломжийн үнэтэй байгаа” тухай хуучилсан. Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Л.Оюунтөгс энэ жил нэгдүгээр ангид элсэн орох сурагчийн хичээлийн хэрэгслийг цуглуулж байхтай таарсан юм. Тэрээр “Нэгдүгээр ангид орж буй хүүхдийн цүнх, түүн дотор байх ёстой бүх хэрэгслийг цуглуулахад 80 гаруй мянган төгрөг зарцууллаа. Одоо дахиад биеийн тамирын хувцас, пүүз, дүрэмт хувцас худалдан авахад хичнээн төгрөг орохыг мэдэхгүй л байна” гэж ярив.
Тус захад хичээлийн зарим хэрэгсэл 

Нэр

Үнэ ханш

1

Сурагч цүнх

10.000-45000 төгрөг

2

Үзэг балны гэр

800-8000төгрөг

3

Үзгэн балны запас

140төгрөг

4

Үзгэн бал

220-1000төгрөг

5

Тосон бал

180-1000

6

Балын харандаа0.5, 0.7

800-1600төгрөг

7

Цаасны цавуу

600, 1000төгрөг

8

Гортиг

2000-10.000төгрөг

9

Баллуур

220-800төгрөг

10

Бичиг арилгагч

600-1000төгрөг

11

Шугам

300-2250төгрөг

12

Цаасны хайч

800-1500төгрөг

13

Харандаа

100-350төгрөг

14

Буддаг ном

500-2000төгрөг

15

Өнгийн цаас

800-3000төгрөг

16

Үзүүрлэгч

400-1000төгрөг

17

Өнгийн будаг, харандаа

1590-2300төгрөг


төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байв. Нэгдүгээр ангид элсэх хүүхдэд биет үсэг, тоо, үсгийн самбар хэрэгцээтэй байдаг байна. Тэдгээр нэр төрлийн барааг ч зарим эцэг,  эхчүүд бэлтгэж байгаа харагдлаа. Харин “Хархорин” захад сурагчийн цагаан цамц 10.000-22.000 төгрөг хүртэл үнийн сонголттой байна. Дунд ангийн хүүхдийн биеийн тамирын хослол 14.000-16.000 төгрөгөөр борлуулагдаж байлаа.

Бидний очёон дараагийн газар “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа. “Оргил” худалдааны төвийн ойролцоо нээгдсэн тус үзэсгэлэн худалдаанд дотоодын аж ахуйн  нэгжүүдийн үйлдвэрлэсэн арьсан эдлэл бүхий монгол цүнхний өргөтгөсөн худалдаа болж байна. Цүнхнүүд ханшийн хувьд 60-80 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Сурагчийн дүрэмт хувцас захуудаар худалдаалагдахгүй байгаа аж. Наймаачдын хэлж байгаагаар “Бидэнд сурагчийн дүрэмт хувцас борлуулах эрх өгөөгүй. Гадуур худалдаалах цэгүүдээр зарагдаж байгаа байх. Иргэд маш их асууж байна” гэж байсан. Энэ хичээлийн жилд шаардагдах бүх дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэж албаны хүн мэдээлээд байгаа. Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийнхээс өсөөгүй байгаад эцэг, эхчүүд ам сайтай байгаа юм. Дүрэмт хувцасны худалдаа нийслэлд, Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, “Аса” циркийн гаднах талбай, Ялалтын талбай, “Дүнжингарав” худалдааны төв, Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбай зэрэг газруудад өдөр бүр 09-20 цагийн хооронд болж байна. Мөн аймаг бүрт сурагчийн дүрэмт хувцас худалдаалах 2-3 борлуулалтын цэгийг нээжээ. 


Хичээлийн шинэ жилд бэлэн үү   
Үзсэн: 2867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй