Шууд Chart

Стандартыг мөрдөхгүй л бол заавал эрсдэл дагуулдаг

2024-05-20 14:16:53

Стандартыг мөрдөхгүй л бол заавал эрсдэл дагуулдаг. Үүний нэг жишээ "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан осол.

Хий тээвэрлэж явсан авто машин яагаад гал алдав гэдгийг шалгахад ачаа тээврийн аюулгүйн стандарт мөрдөөгүй, заавар зөвлөмж биелүүлдэггүй зэрэг олон зөрчил илэрсэн.

Иймээс аливаа эрсдэл гаргахгүй байх луужин нь өөрөө стандарт. Үүнийг мөрдөөгүйгээс үүссэн амьдралд ойр жишээнд замын түгжрэл, эмнэлгийн ачаалал, жилд хэдэн зуугаараа гардаг ажлын байран дахь осол, агаарын бохирдол багтаж байна.

Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан салбарын мэргэжилтнүүд өнөөдөр “Бид тогтвортой маргаашийн төлөө өнөөдөр хэмжиж байна” сэдвээр өргөн хүрээнд хэлэлцүүлж, гарц шийдлээ тодорхойллоо.

Стандарт хэмжил зүйн газрын Захиргаа удирдлагын газрын дарга н.Ууганбаяр ингэж ярилаа.

Манай улс 6635 стандарттай. Үүний 43 хувь олон улс бүс нутгийн түвшинд хүрсэн бол эрүүл мэнд, барилга, аялал жуулчлалын зарим стандартыг хүчингүй болгож, сайжруулан шинэчилсэн байна. 


Стандартыг мөрдөхгүй л бол заавал эрсдэл дагуулдаг  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй