Шууд Chart

Шөнөдөө халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэх тул хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна

2024-06-21 13:06:28

Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Багануур, Налайх дүүрэг, Улаанбаатар хот орчмоор үдээс хойш цас үргэлжлэн орж, ургац хөлдөх эрсдэл үүсэх эрсдэлтэй байна.

Өнөө шөнөдөө /2024.06.21-22/ Сэлэнгийн Хүдэр сумын нутагт Хэнтий нурууны орчимд хуримтлагдах цасны хэмжээ 5-10 см, Улаанбаатар хотын хойд зуслангууд, Гачуурт, Тэрэлжийн орчмоор 5 см зузаан цас орж, Улаанбаатар хот орчимд уулаараа хасах хэмд хүрч, шөнөдөө халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байна.

Тиймээс хол, ойрын замд гарахгүй байх, дулаан хувцаслах, хувийн болон өрхийн бэлэн байдлыг хангах, зуслангийн айл, өрхүүд галлагаа хийх, амарч, зугаалгаар явж байгаа иргэд, аялагчид дулаан байранд хонохыг ОБЕГ-аас зөвлөж байна.


Шөнөдөө халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэх тул хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна  
Үзсэн: 1802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй