Шууд Chart

ӨНӨӨДӨР: Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг туршина

2024-06-24 06:32:46

Өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 24-ний Даваа гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Монголын Урчуудын Эвлэлийн Галерей

11:00 цагт: БНСУ-ын Зураачдын Холбоо - Монголын Урчуудын Эвлэлийн хооронд соёлын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны зураач,уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээгдэнэ. Утас 11 327474


Ардчилсан намын сонгуулийн штаб

11:00 цагт: УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчид тус тойрогт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа явуулах үедээ хууль зөрчиж, илтэд гүтгэн харлуулах үйл ажиллагаа явуулж буй талаар мэдээлэл хийнэ.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Бие даан нэр дэвшигчид СЕХ-ны хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Лувсандашийн Нинжжамц цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

12:00 цагт: "Bridge real state" компанийн захирал М.Баярмаа 20-130 сая хүртэлх төгрөгийг зээлж, хүүнд нь байрандаа үнэгүй суулгана гэж 280 гаруй иргэнийг хохироож байгаа тухай иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:30 цагт: "Үнэн ба зөв нам"-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид мэдээлэл хийнэ.

13:00 цагт: "МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ба сонгууль 2024" сэдвээр Орхон аймгийн иргэн Э.Баярхүү мэдээлэл хийнэ.


“Монгол ньюс” мэдээллийн төв

11:30 цагт: Малайзад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу тус улсад саяхан болсон шүүх хурлын үеэр Монголын төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэн асуудлыг ирүүлсэн баримттай нь мэдээлнэ.


Улсын хэмжээнд

12:00 цагт: Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд шалган турших үйл ажиллагаа болно. Утас: 99122141


ӨНӨӨДӨР: Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг туршина  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй