Шууд Chart

Нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

2024-06-24 09:11:41

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр өчигдөр 09:00 цагийн хэмжилтээр Улаанбаатар орчмын Туул гол үерийн аюултай түвшинг 342 см буюу 82 см даван үерлэж байсан бол мөн өдрийн 18:00 цагийн байдлаар дээрх түвшин 329 см болж буурсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас Туул голын үерийн аюултай түвшинг давсан эрсдэлтэй байршлуудад ажиллалаа. 

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол хальсны улмаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид, Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид хамтран автомашин, завьтайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж 69 өрх, 3 амралт, сувиллын газраас нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргав.

Дээрх байршилд дүүргийн онцгой комисс, мэргэжлийн анги, цагдаагийн газар, эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 


Нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ   
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй