Шууд Chart

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахын өмнө юуг анхаарах вэ

2024-06-24 10:48:18

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахын өмнө юуг анхаарах вэ.
 
- Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон, өөрчлөгдсөн буюу шилжилт хөдөлгөөнийг зайлшгүй хийлгэсэн байх;
- Усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчлөөгүй байх;
- Усан замын тээврийн хэрэгсэлдээ шаардлагатай засвар, үйлчилгээ хийсэн байх;
- Их биеийн өнгө үзэмжид анхаарч, төрийн далбаа мандуулах, улсын дугаар тэмдэглэх, тодруулах;
- Цахилгаан болон харилцаа холбооны хэрэгслүүдийн хэвийн ажиллагаа урьдчилан шалгасан байх;
- Байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулсан байх;
- Аврах хантаазыг шалган туршиж, бэхэлгээ уяа оосрын бүрэн бүтэн байдлыг шалгасан байх;

Техникийн хяналтын үзлэгээр:

- Усан замын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, төрөл, зориулалт зэргийг тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэлтэй тулгана.

- Их биеийн байдал, жолоодлогын тоног төхөөрөмж, ус шавхагч насосын ажиллагаа (удирдлага нь гарын дор), шатахууны савны битүүмжлэл, хөдөлгүүрийн ажиллагаа, утааны бохирдол, зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийн /аврах хантааз, галын хор, ослын дохио, зангуу, уяа оосор, эмийн сан г.м./ бүрдэл, ашиглалтын шаардлага хангаж буй эсэхийг шалгана.

Бүрдүүлэх баримт бичиг баримт:

- Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ (эх хувь);
- Үзлэгийн төлбөр хураамж төлсөн баримт;
- Хуульд заасан даатгалд даатгуулсан баримт;

Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч бол тусгай зөвшөөрлөө авчрахыг анхаарна уу гэж Монгол Улсын Далайн захиргаанаас мэдээллээ.  
 

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахын өмнө юуг анхаарах вэ  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй