Шууд Chart

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ

2024-06-24 10:53:24

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал,

Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд:

  • Д:6 “Шар хоолойн ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл, 
  • Д:7 “Арцатын ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл,
  • Х:12 “Хонхор - Офицеруудын ордон” чиглэлд  21 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, 
  • Ү:24 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон” чиглэлд 28 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.

“Эс энд эй транс” ХХК дараах хоёр чиглэлд:

  • Д:8 “Тахилт зам анги – Толгойт - 21-р хороолол - Товчоо” чиглэлд ажлын өдөр 12 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, амралтын өдөр гурван тээврийн хэрэгслээр, 
  • Д:4 “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо - Хайрханы эцэс - 11-р байр” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ дараах хоёр чиглэлд:

  • Д:2 “Дэнжийн 1000 - Самбалхүндэвийн гудамж - 149-р сургууль” чиглэлд ажлын өдөр 10 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, 
  • Д:5 “Хүчит шонхор зах - Зурагтын хуучин эцэс - Эх нялхас” чиглэлд ажлын өдөр долоон минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.

“Үнэгтийн уул” ХХК дараах нэг чиглэлд:

  • Д:1 “Шархад - Хангамж - Ботаник” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр иргэдэд тус бүр үйлчилгээ үзүүлж байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР


Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ  
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй