Шууд Chart

Батноров-Норовлин чиглэлийн 50 км авто зам ашиглалтад орлоо

2024-06-25 09:15:28

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил" зорилт дэвшүүлж, авто замын салбарт долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Дээрх зорилтын хүрээнд Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров-Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ.

Авто замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн удирдлагууд "68.6 км-ын эхний хэсэг болох 50 км авто замын ажил дууссан, 18.6 км замын ажил үргэлжилж байна. Гүйцэтгэл 94 хувьтай, 2025 оны аравдугаар сард бүрэн дуусна" гэлээ.

Төслийн хугацаанд инженер техникийн ажилтан, машин механизмын оператор жолооч, туслах ажилчин нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй, 74 машин механизмаар замын ажлыг гүйцэтгэж байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 


Батноров-Норовлин чиглэлийн 50 км авто зам ашиглалтад орлоо  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй