Шууд Chart

Цахилгаан дугуй болон скүүтэртэй замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулав

2024-07-01 13:24:51

Цахилгаан дугуй болон скүүтэртэй замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эхний таван сарын байдлаар унадаг дугуй, скүүтэртэй холбоотой 100 гаруй осол бүртгэгдсэн байна.

Хурдтай явснаас шалтгаалж тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, замын хашлага мөргөх, нүх рүү унах зэргээр бэртэж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Тиймээс цахилгаан дугуй болон скүүтэртэй хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж замын хөдөлгөөний дүрмийг мөрдөхийг анхааруулж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Г.Отгонтамирын яриаг сонсгоё. 


Цахилгаан дугуй болон скүүтэртэй замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулав   
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй