Шууд Chart

"Цусаа бэлэглэх өдөр"-ийг 112 дахь удаагаа тэмдэглэнэ

2024-07-02 08:57:30

2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах зорилгоор сар бүрийн 3-ныг "Цусаа бэлэглэх өдөр" болгосон. 

2024 оны долоодугаар сарын 3-ны лхагва гарагийн 11:00 цагт энэ өдрийг 112 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.

Энэ удаагийн арга хэмжээг Үнэртэй усанд дурлагсдын клуб, Tulip Beauty, Ulker Mongolia хамтран зохион байгуулах юм. 

Иргэд, цусны доноруудыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаан дотор байрлах "Баянзүрх" цус цуглуулах төв буюу Цус сэлбэлт судлалын үндэсний төв байранд очиж цусаа өгөхийг уриалж байна.

"Tulip Beauty" компаниас энэ өдөр ирж цусаа өгсөн донор бүрт үнэртний дээж бэлэглэнэ гэж Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 


"Цусаа бэлэглэх өдөр"-ийг 112 дахь удаагаа тэмдэглэнэ   
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй