Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш Түүх болон Англи хэлний хичээлээр эхэлнэ.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ.
Нийт 35 мянга гаруй шалгуулагч шалгалт өгөхөөс 17 мянга гаруй нь орон нутагт байна.
Шалгуулагчдад хувийн бэлтгэлээ сайтар хангаж, шаардлагатай баримт бичгийг гүйцэд бүрдүүлэхийг анхааруулж байна.
Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан мэргэжилтэн н.Энхжаргалын яриаг сонсгоё.
Элсэлтийн шалгалттай холбоотойгоор 500 гаруй сурагч сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс авсан байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш Түүх болон Англи хэлний хичээлээр эхэлнэ | ||
Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: