Шууд Chart

Хэт халуунд жирэмсэн эмэгтэйчүүдийн баримтлах зөвлөгөө

2024-07-04 10:55:28

Ойрын үед хэт халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэргийлэн, жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгойлон анхаарна уу. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөгөөг өгч байна. 

  • Шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх
  • Нарны шууд тусгалаас зайлсхийх, нүдний шил, малгай, шүхэр тогтмол хэрэглэх,
  • Гар, хүзүү, хөл зэргийг ил гаргахгүй , сул чөлөөтэй урт ханцуйтай хөвөн даавуун цамц, урт өмд өмсөх,
  • Ус, хярам, шингэн хар цай ойр ойрхон бага багаар уух,
  • Нойтон хүйтэн алчуур, толгой, хүзүүн дээрээ тавих,
  • Хүйтэн бүлээн шүршүүрт орох,
  • Хэт хүйтэн ус, ундаа, зайрмаг болон чихэрлэг шингэнээс татгалзах,
  • Давс багатай хөнгөн, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх,
  • Төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйчүүдийг ганцааранг нь байлгахгүй байхыг зөвлөж байна. 

Хэрэв доорх аюултай шинж тэмдгүүд илэрвэл Яаралтай түргэн тусламж- 103 дуудаарай. 


Хэт халуунд жирэмсэн эмэгтэйчүүдийн баримтлах зөвлөгөө   
Үзсэн: 4530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй