Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.08.30/

2014-08-30 08:44:43

Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 30. Бямба гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 5. Санчир гараг. Салхины эх одтой, 1 цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран  6 цаг 14 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна  хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Эерэг өдөр. Танай гэр бүлийн гишүүд зөрчилдөөнтэй байгаа бол цуглаан зохион байгуулж, хүн болгонд ярих эрх олго. Хэрвээ та бизнесийн асуудлыг шийдэх бол зөвшилцөлгүйгээр буулт ирэх болно. Хэрвээ та бизнесийн хамтрагчтайгаа асуудалтай бол хуулийн этгээдээс зөвлөгөө авах нь та хоёрын ашиг сонирхлыг харилцан хамгаалж чадна.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Цагийг дэмий зүйлд зарцуулах нь таны мөнгийг хогийн саванд хийж буйтай адил. Хамт олон тань энэ өдөр ууртай байгаагаас шалтгаалан та энэ өдөр магтаал хүндэтгэлийн үг сонсохгүй нь бололтой. Та энэ өдөр бусдын талаар бодолгүй өөрийнхөө ажлыг л хичээнгүйлэн хийгээрэй. Хэрвээ танд их ажиллагаа шаардсан хобби байдаг бол ачаалалтай байсан 7 хоногийнхоо стресснээс гарахын тулд хоббигоороо оролд. Ажлаас гадуур нийгмийн үйл ажиллагаа таныг хөгжөөнө.

 

Хамтатгах (5/21-6/21)

Хэт ачаалалтай хувиар нь таны тэвчээрийг барах ба мэдрэмжийг чинь мушгиж орхино. Та хангалттай амарч эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Амин дэм болон рашаан усны эмчилгээ туслах болно. Та санал бодлоо хуваалцах талаар түнштэйгээ ярилц. Тэдний хайхрамжгүй байдал санаатай биш ч байж магадгүй. Тэд зүгээр л таны ажлын ачааллыг мэдэхгүй байгаа. Та түр зуур холдох ёстой ба өөрийн нөхцөл байдлыг үнэл. Гэхдээ та ажилласаар байвал хамгийн сайн үр дүнд хүрэх болно.


 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Ашигтай өдөр. Өөртөө баяртай байх өдрүүдийн нэг. Харилцааны чадвараа сайн ашиглаж чадах ба бараа солилцох, хэлэлцээр хийх, бэлэн мөнгөний худалдаанд хямд үнэ тогтоох зэрэг танд ашигтай үйл явдал өрнөнө. Зөн совингоо байгалиас заяасан мэдрэмжтэйгээ хослуул.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Шударга өдөр. Тайван бус байдал ихэнхийг тань өглөө эрт дэлгүүрээр хэсэхэд, дурсгалт газруудаар аялахад, чухал баяр ёслолд оролцоход зоригжуулах болно. Өдрийн сүүл хүртэл сap таны ордонд байсаар байх тул та анхаарлын төвд байсаар л байна. Өөрийн сэтгэл татам, бусдыг татах увдисаа хэрэглэн гэрэлтэж боломж бүрийг авахыг хичээ. Хамтран амьдрагч, хөршүүд эсвэл хамаатан садныхаа сэтгэлээр унгасан нөхцөл байдлаа засч залруулахад бүх хүчээ дайчил.


 

Охин (8/23-9/22)   

Хувийн амьдралд дорвитой өөрчлөлтүүд гарах магадлалтай. Өөрийн болон дотны хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай хандвал амжилтанд хүрнэ. Шийдэмгий байж хувь заяаны тэвчээрийг буруугаар бүү ашигла, энэ тэвчээр хязгаартай гэдгийг од эрхэс сануулж байна. Урьд харьцаа муудсан түншүүдтэйгээ харьцаагаа сэргээж тэднийг өөрийн шинэ төлөвлөгөөндөө татан оролцуулахыг хичээ.

 


 

 Жинлүүр (9/23-10/22)   

Өдрийг спортоор хичээллэх, фитнест явах зэргээр хөлс гаргаж өнгөрүүл. Та өөрийгөө толинд нэг сайн хар. Хайраа өөртөө зориул. Өөрөө өөртөө хайртай гэж хэл. Энэ хувийн энхрийлэл бүх төрлийн хайранд бэлдэх болно. Учир нь та одоо жаахан амас хийх шаардлагатай байна. Сайн амраад эрч хүчээ сэлбэн өшөө дайчинаар ажилдаа ханцуй шамлан ороорой.
 




Хилэнц (10/23-11/21)   

Таатай өдөр. Аз таны гарт байна. Зарим хилэнцийнхэнд гэнэт хайр дурлалын өөрчлөлтүүд гарна. Санхүүгийн гарц олж авахад үнэхээр сайн. Ингэснээр та ирээдүйнхээ санхүүгийн суурийг бат бэх болгож байгаа хэрэг юм. Зөв хүнээс зөв цагт, зөв зүйлийг асуу. Хилэнцийнхэний цогтой байдал нь энэ өдөр улам асан бадарч бүхний манлайд байх болно.

 

 


 Нум (11/22-12/21)   

Сарын сүүлийн өдрийг найз нөхөд хамаатан садандаа зочилж өнгөрөөхөөр төлөвлө. Сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй романтик хандлагатай бөгөөд гэрлээгүй залуус гэнэтийн хүнтэй учирч, хосууд цагийг гайхалтай өнгөрүүлэх боломжтой.


 

 

Матар (12/22-1/19)   

Та баяр эсвэл амралт зохион байгуулж магадгүй. Зочид таны толгойг сэргээнэ гэхдээ юу уухаа хяна. Энэ найр наадам дүүрэн эрч хүчтэй байх ба 1 хундага дарс сайхан мэт санагдах бололтой. Бизнесийн орлого багасаж магадгүй. Данс тооцоогоо хар.



 


  Хумх (1/20-2/18)   

Дэмжлэг бүхий өдөр өнөөдөр урьд урьдынхаас илүү завгүй байх өдөр боловч ихэнхи хүмүүс амралтын өдрөөрөө ийм байдалтай байхыг хүсэхгүй. Гэвч урагшаа алхан эрч хүчтэй, тэмүүлэлтэй байдлаа хадгалаарай Таны энергийн түвшин доогуур байх учраас чухал хариуцлагатай ажлаас зайлсхийгээрэй. Та ажлаа дуусахаасаа өмнө уурандаа шатаж магадгүй Та ид шидтэй хэдэн үг хэлэх хүнтэй та уулзаж магадгүй учраас үүнийг анхааралтай сонсож үнэ цэнэтэй байдлаас бага ч гэсэн зүйлийг суралц.
 



  Загас (2/19-3/20)

Сайн өдөр. Өчигдөр шөнө хэтрүүлсэнээс болоод нозоорсон байдалтай таны өглөө эхлэнэ. Дотоод зөн билиг чинь илүү байна. Хайртай хүнтэйгээ цуг байх нь таныг завгүй байлгаж мэднэ. Найз нөхөд тань танд туслахыг хүснэ. Гэр бүлтэй загасныхан хүүхдүүдийн хүмүүжилд анхаарал хандуул. Та яаж хүмүүжүүлнэ хожим та түүнийхээ үр шимийг хүртэх болно.
 


Өнөөдрийн зурхай /2014.08.30/  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй