
Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 31. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 6. Адъяа гараг. Хонгорцог одтой, 9 улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Өөдрөг өдөр. Сэтгэл санаа тань өөдрөг байх нь таныг залхуу байхад хүргэнэ. Хэлсэн амандаа хүрэх ёстой гэдгээ сана. Гэр бүлийнхний тань сонирхол гэрээ будах, засварлах зэрэг зүйлийг хийхэд хүргэнэ. Зарим нь хөгжим болон хөгжмийн зэмсэг сонирхож эхэлнэ. Энэ нь таны эргэн тойронд байгаа хүмүүст халдварлах байх. Өдрийн сүүлчээр та өөрийгөө эвгүй байдлаас гаргахын тулд хэн нэгэнтэй маргалдах вий. Хосуудын дунд асуудал үүсч, харилцан яриа нь сэтгэл хөдлөм байна
Үхэр (4/20-5/20)
Хэрвээ та нөхцөл байдлыг ойлгож ухаарахыг хүсч байгаа бол хүмүүсийн дунд явж тэднийг ажигла, ялангуяа тэдний үйлдлийг. Хүний хэлж ярьж байгаа нь хийж байгаа үйлдлээсээ өөр шүү. Зүрх сэтгэлдээ хамгийн их хүсч явдаг бүхнийг чинь мэддэг дотны хүн чинь танд зөвлөгөө өгөх юм бол үүнийг нь заавал дагах албагүй шүү. Таны хамгийн түрүүнд хийх зүйл бол хүмүүсийг ажигла. Тэгвэл таны бусдыг мэдрэх болон эргэн санах чадвар чинь сэргэнэ. Хэрвээ таны нэрэлхүү зан чинь таныг амиа бодсон мэт болгодог бол засах гэж оролдоорой.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр бүлгийн үйл ажиллагаанд тааламжтай байх болно. Эртний найзаас ирсэн гэнэтийн бэлэг өнгөрсөн зүйлийг шинэчлэх болно. Хэрвээ та энд тэнд зочлох найзуудтай бол улсынхаа эргэн тойрондох аялал хөгжилтэй байх бололтой. Амьдран буй газрынхаа нийгмийн ажилд оролцох орчин тойрноо сайжруулахад туслах нь сонирхолтой байх болно. Өнөөдөр гадуур явах, хөгжилдөх, ялангуяа урьд өмнө хийж байгаагүй зарим зүйлийг хийхэд сайхан өдөр.
Мэлхий (6/22-7/22)
Урам зоригтой. Өөрийн авъяасаа илрүүлэх боломжийг бүү алд. Юмны ард битгий нуугд, хөлөө урагш тавь. Их эрч хүч шаардагдсан долоо хоногийн ажлын дараа дэлгүүрээр хэсэж байхдаа цахилгаан шатанд гацаж магадгүй. Янз бүрийн чимэглэл, гэрийн эд хогшил худалдаж авснаар гэрээ үзэмжтэй болгохоос гадна хайртай хүнээ баярлуулна.
Арслан (7/23-8/22)
Хэрвээ та аяллаар явахаар төлөвлөж байгаа бол нислэгийн цаг, амралтын газрын захиалгаа шалгаж үзэхэд гэмгүй. Саад бартаа, асуудал гарч мэдэх юм, ялангуяа жоохон хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд. Өдөр бүр хашааныхаа цэцэг ургамалтай ажиллаж, гадаад орчноо гоёж чимэх нь байгальд дуртай арслангуудыг гэрээрээ бахархахад хүргэх болно. Түргэн загнаж мөнгөө хамт олны баяр цэнгүүнд үрэх хэрэггүй үгүй бол мөнгө тань та болон таны гэрээс маш хурдан алга болох төлөвтэй байна.
Охин (8/23-9/22)
Гэнэтийн мэдээ таныг амралтын өдрүүдийн эсвэл ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэх магадлалтай. Аливаа үйл ажиллагаанд та өөрийгөө гялалзтал харуулж чадна. Гэвч өөрийн боломжийнхоо хэр хэмжээг тодорхойл. Шийдэмгий байдал эсвэл хэт том төсөл хэрэгжүүлэхээр эрмэлзэх нь таны эсрэг эргэж болзошгүйг анхаар.
Жинлүүр (9/23-10/22)
Од эрхэс өнөөдөр мөнгөний үнэ цэнэд нөлөөлнө. Зарим хүмүүс өнөөдөр байшин юмуу шинэ машин худалдаж авч магадгүй. Эдгээр үнэт зүйлс нь хамгийн эн тэргүүнийх байх бололтой. Та ирэх хэдэн долоо хоногийг дуустал ердийнхөөсөө илүү хөдөлгөөнтэй байх бололтой. Мөн танд маш завгүй байхаар ажлын жагсаалт байна. Та зарим саналаас татгалзах бололтой. Бясалгал нь таны анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно.
Хилэнц (10/23-11/21)
Сайн өдөр. Хурдан бодох байдал чинь таныг аврах болно. Бүх зүйлийг та зохицуулж чадна. Таны хүндрэлтэй болон шаардаад байгаа асуудлыг шийдвэрлэх чадвар чинь нэр хүндийг чинь өргөнө. Хэдий тийм ч даруу байна. Таны хэт хөөрсөн, өөрийгөө дөвийлгөсөн байдал чинь таны бүх хүчин чармайлтыг талаар болгох бөгөөд бусдад таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Зөвлөгөө болгоход шүүмжлэлтэй байхаас илүү нээлттэй бай. Тэгснээр таны нэр хүнд улам өсөх нь гарцаагүй.
Нум (11/22-12/21)
Сайхан өдөр. Энэ өдөр гараг эрхэс аз бэлэглэх болно. Өглөө cap хилэнцийн ордонд шилжихээс өмнө гэр бүл, эд хөрөнгийн асуудалд гол анхаарлаа хандуулна. Ганц бие бол хайр дурлалаа хайх хэрэгтэй. Дэлгүүр хэсэхдээ болгоомжтой байж хариулт мөнгөө сайн шалга. Сугар гараг хонины ордонд орж, ажлын болон дотны хамтрагч чинь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Матар (12/22-1/19)
Таатай өдөр. Аялал жуулчлал эсвэл боловсролын асуудал хурцаар гарч ирнэ. Шинэ хайр дурлалын асуудал үүснэ. Тиймээс ч хайр дурлалдаа ихээхэн анхаарал хандуулж, өөрийгөө бүрэн зориулах бололтой.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр гараг эрхэсийн нөлөө танд инээдийг бэлэглэж байна. Гэвч энэ өдрийг хайртай дотныхоо хүнтэйгээ өнгөрөөх нь амар тайван тааламжит байдлыг авчрах болно. Бага зэргийн хүндрэл бэрхшээлүүд тохиолдох боловч инээд хөөртэй, хошин шогийн мэдрэмжтэй байхад энэ зүйл дороо алга болох болно. Хэтэрхий хурдан хөдөлгөөнд орсны хэрэггүй. Гэр бүлийнхэн ойр дотныхонтойгоо тайван сууж баярлан цэнгэ.
Загас (2/19-3/20)
Урам зоригтой өдөр. Бусдыг удирдах чадвар тань дээшилнэ. Таны урам зоригтой байдал, аливаа зүйлийг хийх гэсэн бүтээлч байдал тань танай хамт олныг уриална. Ингэснээр таны нэр хүнд өсөн нэмэгдэнэ.
Өнөөдрийн зурхай /2014.08.31/ | ||
Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.